Иран дахь мөргөлдөөн ба шатахууны үнийн өсөлт цахилгаан автомашины борлуулалтыг нэмэгдүүлж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Иран дахь мөргөлдөөн ба шатахууны үнийн өсөлт цахилгаан автомашины борлуулалтыг нэмэгдүүлж байна

Иран дахь геополитикийн мөргөлдөөн хурцадмал байдал болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан дэлхий даяар цахилгаан автомашины борлуулалт эрчимтэй нэмэгдэж байна. Энэ тухай “Financial Times” (FT) сонин Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн урьдчилсан таамаглалаас эш татан мэдээллээ.

Тус агентлагийн тооцоолсноор, 2026 оны эцсийн дүнгээр цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй (гибрид) автомашинууд дэлхийн авто зах зээлийн 30 орчим хувийг эзлэх төлөвтэй байна. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн борлуулалт 2025 онд 20 гаруй сая ширхэг байсан бол 2026 онд 23 сая нэгжид хүрч магадгүй аж.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тэмдэглэснээр, Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний хямралын үед хэрэглэгчид шатахууны зардлаа хэмнэхийг зорьж байгаа болон батерейны үнэ хямдарсан нь эрэлт өсөхөд голлон нөлөөлж байна. Борлуулалтын хамгийн өндөр өсөлт Ази, Номхон далайн бүс нутаг болон Латин Америкт ажиглагдах төлөвтэй байна.

Европ болон Хятадын зах зээлийн чиг хандлага

“Financial Times”-ийн онцолсноор, Европт цахилгаан болон гибрид автомашины борлуулалт 2026 онд 20 орчим хувиар өсөж, нийт борлуулагдсан машины гуравны нэгийг эзлэх магадлалтай байна.

Харан дэлхийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн бараг 75 хувийг хангадаг Хятад улсад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үнэ тасралтгүй хямдарч, экспортын хэмжээ нь өссөөр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй