Шинэ Зеландын жүжигчин Сэм Нилл 78 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн Instagram дахь албан ёсны хуудсаар нь дамжуулан мэдэгджээ. Холливудад олон арван жилийн турш амжилттай ажилласан жүжигчин 7-р сарын 13-нд Австралийн Сидней хотод нас барсан байна.
Гэр бүлийн мэдэгдэлд дурдсанаар, Сэм Нилл амьдралынхаа сүүлчийн мөчид ойр дотнын хүмүүсийнхээ дунд байсан бөгөөд түүний үхэл гэнэтийн, санаанд оромгүй явдал болсон гэжээ.
2023 онд жүжигчин хорт хавдартай тэмцэж байсан нь олон нийтэд ил болсон. Тэрээр эмчилгээ хийлгэж, дараа нь өвчин нь намжсан талаар мэдэгдэж байв. Харин гэр бүлийнхэн нь түүний нас баралт хорт хавдартай холбоогүй гэж онцолсон байна.
Алдарт дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчин
Сэм Нилл Шинэ Зеландаас гаралтай ч Холливудад томоохон карьер бүтээсэн жүжигчдийн нэг байв. Түүнийг дэлхий даяар хамгийн их алдаршуулсан дүр нь “Jurassic Park” цувралын доктор Алан Грант юм.
Мөн тэрээр “Peaky Blinders”, “The Tudors”, “Thor”, “The Piano” зэрэг олон алдартай кино, цувралд тоглож, өөр өөр жанрын бүтээлүүдээр үзэгчдэд танигдсан.
Жүжигчний гэр бүлийнхэн цаашид түүний нас барсан нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө мэдэгдсэн ч одоогоор уй гашуугийн энэ үед хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүсжээ.
