АНУ-ын Калифорни мужийн Лэйк Форест хотод үйл ажиллагаа явуулдаг “Big Wok Mongolian BBQ” ресторан сүүлийн үед хоолны чиглэлийн сошиал контент бүтээгчдийн анхаарлыг татаж байна. Тус газрын хоол, үнэ болон хүссэн хэмжээгээрээ идэх боломжийг онцолсон бичлэгүүд цахим орчинд түгжээ.
“Hungry4Munchies” амтыг нь онцолжээ
Instagram-д 783 мянга, YouTube-д 413 мянган дагагчтай “Hungry4Munchies” хуудас тус ресторанд зочлон, хоолны амт болон сонголтын талаар эерэг сэтгэгдэл хуваалцсан байна. Түүний нийтэлсэн бичлэгийн дараа “Big Wok Mongolian BBQ” олон улсын хоол сонирхогчдын дунд илүү танигдаж эхэлжээ.
Рестораны нэг онцлог нь тогтсон үнээр хүссэн хэмжээгээрээ хооллох үйлчилгээ юм. Насанд хүрэгчид 18.99 ам.доллар төлдөг бол ахмад настнуудад 17.99 ам.долларын үнээр үйлчилдэг байна.
