Францын жүжигчин Жерар Депардье эх орондоо тулгарсан шүүхийн зарга, буруутгалуудаас үүдэн гүн депресст орж, кинонд тоглохоо больсон тухай Парисын Сергей Рахманиновын нэрэмжит консерваторийн захирал, продюсер Арно Фрилле ярьжээ. Түүний хэлснээр сэтгэцийн эрүүл мэнд нь муудсаны улмаас жүжигчин Францад ажиллах боломжгүй болж, сэтгэл санаа болон мэргэжлийн хувьд бүрэн хямралд орсон байна.
Шүүхийн шийдвэр ба буруутгалууд
Депардье 2024 оны 5 дугаар сард папарацийн фото зурагчин Рино Барилларийг гурван удаа цохиж халдсан хэрэгт холбогдож байв. Улмаар 2025 оны 5 дугаар сард Парисын шүүхээс түүнийг 2021 онд “Ногоон хаалт” киноны зураг авалтын үеэр хоёр эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутайд тооцож, 18 сарын шалсан ял (болзолт ял) болон 20,000 еврогийн торгууль ногдуулсан юм.
Продюсер Фриллегийн онцолсноор Депардье өөрт нь тулгаад байгаа гомдлын мөн чанарыг ч сайн ойлгохгүй байгаа бөгөөд зүгээр л заримдаа хэт болхи, хязгаар давсан тоглоом хийдэг зантай нэгэн аж. Бий болсон нөхцөл байдал түүнийг сэтгэл санааны хувьд бүрэн сүйрэлд оруулсан болохыг тэрээр нэмж дурджээ.
