Маргааш Улаанбаатарт 30-32 хэм хүрч хална

0 comments
цаг агаар

Есдүгээр сарын 2-ны 20:00 цагаас есдүгээр сарын 3-ны 20:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот болон ойр орчмын нутгаар бороо орохгүй, дулаан цаг агаар үргэлжлэх төлөвтэй байна. Өдрийн температур нийслэлд +30…+32 хэмд хүрч, салхи зарим үед ширүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.

Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй. Баруун өмнөөс секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, өдрийн цагаар салхины хурд зарим үед секундэд 12-14 метр хүрэх бөгөөд шөнөдөө +17…+19, өдөртөө +30…+32 хэмийн дулаан байх төлөвтэй.

Багануур орчимд мөн үүлэрхэг боловч бороо орохгүй байна. Баруун өмнөөс секундэд 5-10 метрийн салхитай, өдөр зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, агаарын температур шөнөдөө +8…+10, өдөртөө +30…+32 хэм хүрнэ.

Тэрэлж орчимд үүлшиж, бороо орохгүй бөгөөд баруун өмнөөс секундэд 5-10 метрийн хурдтай салхилна. Шөнийн температур +5…+7 хэм байх бол өдөртөө +27…+29 хэмийн дулаан байх урьдчилсан мэдээ гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй