БНХАУ-д захиралдаа алгадуулсан ажилтан тархиндаа цус харван, 14 сар комд байсны эцэст нас баржээ

0 comments 4 үзэлт
Хятадад цалингаа нэхэж даргадаа цохиулсан ажилтан харвалт өгч нас барлаа

БНХАУ-д цалингийн маргаанаас үүдэн удирдлагадаа есөн удаа нүүр, толгой руугаа цохиулж алгадуулсан ажилтан тархины цочмог харвалт өгч, 14 сарын турш комд байсны эцэст нас барсан хэрэг гарчээ.

“Baidu” мэдээллийн эх сурвалжийн дамжуулснаар Ма овогт ажилтан дутуу олгогдсон цалингийн үлдэгдэл болон ажлаас халагдсан асуудлаар дарга Циньтэйгээ уулзан учраа олохоор ярилцсан байна. Гэвч яриа ширүүсэж маргаан болж хувирах үед ажил олгогч түүний нүүр, толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цохижээ. Уг явдлын дараа Ма-гийн биеийн байдал огцом муудаж, эмнэлэгт хүргэгдэхэд эмч нар түүнд тархины цочмог ишемийн харвалт гэсэн онош тавьсан байна. Улмаар эр дараагийн 14 сарын турш ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ.

Шүүх хурлын явцад талийгаач өмнө нь цусны даралт ихсэх өвчтэй, мөн цус харваж байсан эрүүл мэндийн суурь асуудалтай байсан нь тодорхой болсон байна. Гэсэн хэдий ч уг мөргөлдөөн гарахаас өмнө тэрээр бие даан хөдөлмөр эрхэлж, хэвийн амьдралаар амьдарч байжээ. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр биед нь учруулсан цохилт болон сэтгэл санааны хүчтэй цочрол нь дахин харвалт үүсэх гол хүчин зүйл болсон гэж тогтоосон байна.

Шүүхээс уг явдалд ажил олгогчийг 70 хувийн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэн, талийгаачийн ар гэрт 840,000 гаруй юанийн нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ. Цинь уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй