Насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан, сэтгүүлч, нийгмийн идэвхтэн Алехандра Оманья Колумб улсын Сенатын гишүүний албан тушаалдаа орлоо. Тэрээр энэ тухайгаа өөрийн X сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Өнөөдөр би Бүгд Найрамдах Улсын сенатор боллоо. Энэхүү хүндэтгэлийг надтай хамт өссөн хүмүүс, Вилья-дель-Росариод зэвсэгт бүлэглэлийнхний гарт амиа алдсан хүмүүс болон Хуан-Фриогийн шатаах зууханд шатаагдсан бүх хохирогчдод зориулж байна.” — Алехандра Оманья
Улс төрийн замнал ба сонгуулийн мөрийн хөтөлбөр
Оманья нь Колумбын Ерөнхийлөгч Густаво Петрогийн “Түүхэн эвсэл” эвслээс Сенатад сонгогдсон байна. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тэрээр:
- Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
- Нийгмийн тэгш бус байдалтай тэмцэх
- Эрүүл мэнд болон боловсролын салбарын тогтолцоог хөгжүүлэх асуудлуудыг голлон дэвшүүлж байв.
“Амаранта Хэнк”-ээс сэтгүүлч, улс төрч хүртэл
Улс төрд орохоосоо өмнө Алехандра Оманья нь “Амаранта Хэнк”хэмээх уран бүтээлийн нэрээр насанд хүрэгчдийн кинонд тоглож олонд танигджээ.
Үүний дараа тэрээр сэтгүүлзүйн салбарт хөл тавьж, улс доторх зэвсэгт мөргөлдөөний асуудал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь болон хүний эрхийн зөрчлийн талаар сурвалжлан бичдэг болсон байна. Оманьягийн хэлснээр, түүний амьдралын өмнөх туршлага нь нийгмийн тэгш бус байдал болон эрх чөлөөний ач холбогдлыг илүү гүнзгий ойлгоход нь тусалжээ.