Өнөөдөр поп дива, “Хайрын дууч” С.Сэрчмаагийн төрсөн өдөр тохиож байна

0 comments
С.Сэрчмаа

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо ялгарсан поп дива, сонсогчдынхоо дунд “Хайрын дууч” хэмээн алдаршсан дуучин Sally буюу С.Сэрчмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр хөгжмийн ертөнцөд 20 гаруй жил гялалзаж, дуулсан хайрын дуу бүхнээ хит болгож ирсэн билээ.

Түүний уран бүтээлийн онцлог болон цомгууд:

  • Бие даасан цомгууд: Тэрээр өнгөрсөн хугацаанд “Ганцхан чинийх”, “Sally”, “Sally-2”, “Хайраасаа асууя”, “Making me crazy”, “Цагаан Сүүний Домог” зэрэг олон шилдэг цомгуудыг үзэгчдийн хүртээл болгосон.
  • Шинэ пянзны цомог: Өөрийн зохиосон “Үүрд минийх гэж амлаач” дуугаараа нэрлэсэн, 10 шилдэг дуунаас бүрдсэн пянзыг гаргаад байна. Уг пянзанд “Үүрд минийх гэж амлаач”, “Sally & хийл”, “Цаг”, “Хаа ч цуг”, “Чи санаж байна уу”, “Эрх саран”, “Хайрын нулимс”, “Надад итгээч хайрт минь”, “Чиний бодолд би байгаасай”, “Чи минь ирнэ” зэрэг сэтгэлд хоногшсон хит дуунууд нь багтжээ.
С.Сэрчмаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй