Бэлгийн хүчирхийллийн буруутгалаас үүдэн Жаред Лето киноны дүрээ алджээ

0 comments
Жаред Лето

Америкийн жүжигчин, хөгжимчин Жаред Лето найруулагч Барри Левинсоны “Аллага” (Assassination) хэмээх улс төрийн триллер киноны дүрээ алдсан тухай Page Six мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Лето уг төсөлд ихээхэн сонирхолтой байсан бөгөөд найруулагчтай тохиролцоход тун ойрхон байжээ. Гэвч киноны продюсерууд болон найруулагч түүний талаарх сөрөг буруутгалуудыг харгалзан үзэж, эцэст нь түүний кандидатураас татгалзах шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн нэгэн инсайдер сэтгүүлчдэд мэдээлэхдээ, түүний гол дүрд нь тоглосон “Трон: Арес” кино кассын орлогоор амжилтгүй болсон нь жүжигчнийг төслөөс хасах дайвар шалтгаан болсон байх талтай гэжээ.

Өмнө нь дөрвөн эмэгтэй Жаред Летог өсвөр насанд нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байсан юм. Харин жүжигчин эр BBC-ийн “Жаред Лето: Холливудын бараан нууц” нэртэй баримтат кинонд дурдагдсан эдгээр буруутгалуудыг бүгдийг нь эрс үгүйсгэсээр байгаа билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй