83 настай Роберт Де Ниро долоо дахь хүүхдийг нь төрүүлсэн залуу хайртынхаа хамт олны өмнө гарчээ

0 comments 14 үзэлт
Роберт Де Ниро

Холливудын жүжигчин Роберт Де Ниро удаан хугацааны дараа хайртай бүсгүй, тулааны урлагийн дасгалжуулагч Тиффани Ченийн хамт олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Хос Нью-Йоркт болсон арга хэмжээнд хамт хүрэлцэн ирсэн байна. Тэд Де Нирогийн гол дүрүүдийн нэгийг бүтээсэн “Meet the Fockers” инээдмийн киноны гуравдугаар ангийн нээлтийн үзвэрт оролцжээ.

Хос улаан хивсэн дээр хамт гарчээ

83 настай Роберт Де Ниро даруухан хэв маягийн хувцас сонгож, бараан өмд, хоолойтой цамц, хүрэм өмссөн байна. Харин 45 настай Тиффани Чен улаан хивсэн дээр урт, тод өнгийн даашинз болон саарал кардигантай зургаа авахуулжээ. Тэр үсээ арагш боосон байв.

83 настай Роберт Де Ниро долоо дахь хүүхдийг нь төрүүлсэн залуу хайртынхаа хамт олны өмнө гарчээ

Де Ниро, Чен нар 2021 оноос үерхэж байгаа ч олон нийтийн өмнө хамт гарах нь ховор. Тэд харилцаагаа удаан хугацаанд нууцалж, энэ талаар тайлбар хийхээс зайлсхийдэг байжээ. Хос анх 2023 оны 5-р сард Каннын кино наадмын улаан хивсэн дээр хамт олны өмнө гарсан байна. Мөн тэр жил тэдний охин Жиа төржээ.

Роберт Де Ниро долоон хүүхэдтэй

Роберт Де Ниро дөрвөн өөр эмэгтэйгээс нийт долоон хүүхэдтэй. Түүний анхны эхнэр Дайанн Эбботт хүү Рафаэлийг нь төрүүлсэн бөгөөд жүжигчин тухайн үеийн эхнэрийнхээ охин Дренаг мөн үрчилж авчээ. Загвар өмсөгч Туки Смиттэй харилцаатай байх үед ихэр Жулиан, Эрин нар төрсөн байна. Хоёр дахь эхнэр Грейс Хайтауэр нь хүү Эллиот, охин Хелен нарыг төрүүлжээ. Харин Тиффани Чентэй хамт охин Жиатай болсон юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй