Жэнсен Хуанг Nvidia-гийн удирдлагад эргэн ирэхээр дэмжлэг эрэлхийлж байгаа гэв

2 comments 6 үзэлт
Жэнсен Хуанг

“Nvidia” компанийн үүсгэн байгуулагч Жэнсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирэхээр төлөвлөж байгаа талаар “Financial Times” сонин 2026 оны арваннэгдүгээр сарын 15-нд мэдээлжээ. Тус сонинд мэдээлэл өгсөн Жэнсен Хуангийн холбоотны хэлснээр, тэрбээр Цахиурын хөндийн нөлөө бүхий технологийн компаниудын удирдлагуудыг нэгтгэж, Цагаан ордны дэмжлэгийг авахаар ажиллаж эхэлсэн байна.

Уг эх сурвалж “Тэргүүлэх судалгааны лабораториос гаднах технологийн салбар дахь бүх хүн Жэнсенд хайртай” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Жэнсен Хуангыг Хятадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй Алис Хуангтай гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл АНУ-ын хэвлэлүүдээр цацагдсан юм.

Гэхдээ Алис Хуанг тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь одоогоор нотлогдоогүй байна. АНУ-ын тагнуулын байгууллагууд ч уг асуудлаар тодорхой дүгнэлтэд хүрээгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланч мэдэгдэл хийхдээ Хууль зүйн яам болон Холбооны мөрдөн байцаах товчооны захирал Каш Пател нар энэ асуудлаар эцсийн дүгнэлт гаргаагүйг онцолсон байна.

Эх сурвалж: Financial Times

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Алтанхуяг 11 сар 16, 2026 - 23:55

Энэ хүн өөрөө л Энвидиаг энэ зэрэгт хүргэсэн биз дээ

Reply
Мөнхбат 11 сар 16, 2026 - 23:57

Том компаниудын дотоод зодоон ч хэцүү л дээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй