15 настай Батбаатарын Отгонтэнгэр аравдугаар сарын 7-нд сургуулиасаа гарснаас хойш гэртээ ирээгүй бөгөөд ар гэрийнхэн нь 14 дэх өдрөө эрэн хайж байна. Ар гэрийнхний мэдээлснээр, Б.Отгонтэнгэр 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Барилгын коллежийн хичээлээс 14:00 цагт тарснаас хойш сураггүй болжээ.
Хамгийн сүүлд ийм хувцастай явжээ
Б.Отгонтэнгэр:
- 165-168 см өндөр
- саарал бомбер хүрэмтэй
- цайвар саарал жинсэн өмдтэй
- ногоон пүүзтэй
- хар үүргэвчтэй явж байсан гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн байна.
Түүнийг харсан, хаана байгаа талаар мэдээлэлтэй хүн байвал ар гэртэй нь 88759668, 96080215 дугаарын утсаар яаралтай холбоо барихыг хүсжээ.
