Путин төрсөн өдрөө хэнтэй тэмдэглэснийг Кремль мэдээлэв — ЗУРАГ

0 comments
Путин

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 10-р сарын 7-нд буюу төрсөн өдрөөрөө Германы канцлер асан Герхард Шрёдертэй уулзжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн алба MAX мессенжерээр мэдээлсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, Путин өглөө нь Германы канцлер асан Москвад ирснийг хэвлэлүүдийн мэдээллээс мэджээ. Шрёдер “Глобус” компанийн ажлаар Москвад ирсэн байсан аж.

Удаан хугацааны найз нь хүрэлцэн ирснийг мэдсэн Путин түүнийг гэртээ урьсан гэж Кремль мэдээлэв. Ингээд Германы канцлер асан 74 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан ОХУ-ын ерөнхийлөгчтэй үдшийг хамт өнгөрүүлжээ.

Уулзалтын талаар Кремль өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн тэд ажил хэргийн ямар нэгэн асуудал хэлэлцсэн эсэхийг тодруулаагүй аж.

Путин төрсөн өдрөө Герхард Шрёдертэй өнгөрүүлжээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй