“Монос хүнс” ХХК С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын хөшөөний дэргэд хүүхдийн баримал байршууллаа

0 comments
Монос хүнс ХХК С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулан

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний орчимд үүссэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөөр түүний болон Их зохиолч Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын хөшөөний дэргэд сурагчийн дүрэмт хувцастай хүүхдийн баримлуудыг байршуулсан нь иргэдийн анхаарлыг татаад байна. Уг баримлуудыг “Монос” эмийн сан болон “Монос хүнс” ХХК-аас “BACK TO SCHOOL 2026” аяны хүрээнд “Эрүүл биед саруул ухаан” уриан дор бүтээн байршуулжээ.

Аяны зорилго ба компанийн тайлбар

“Монос хүнс” ХХК-ийн зүгээс энэхүү үйл ажиллагаагаа хүүхэд, залууст урам зориг өгөх, өмнөх үеийн түүхэн зүтгэлтнүүдээсээ үлгэр дуурайл авч, эх орондоо хэрэгтэй сайн иргэн болон төлөвшихөд нь уриалах зорилготой хэмээн тайлбарлаж байна. Иймд эдгээр эрхэм хүмүүсийн хүүхэд ахуй насны төрхийг харуулсан баримлуудыг тус тусын хөшөөнийх нь дэргэд ийнхүү байршуулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй