Америкийн жүжигчин Анжелина Жоли 18 настай хүү Ноксын хамт Украины Харьков хотод очжээ. Энэ талаар Украины Боксын холбооны Telegram сувагт мэдээлсэн байна.
Холливудын од болон Брэд Питттэй гэрлэснээс нь төрсөн хүү нь хотын боксын клубүүдийн нэгээр зочилжээ. Тус клубын удирдлага Жолигийн айлчлалыг “ердийн нэг бэлтгэлийн өдөр” хэмээн тодорхойлсон байна.
“Клубын зочдын дунд дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг байлаа. Түүний хүү Нокс Украины хамгаалагчдын хамт клубт муай тай боксын бэлтгэл хийсэн” гэж нийтлэлд дурджээ.
