АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэр болон дизель түлшний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох хэрэгтэй гэж мэдэгджээ.
Тэрбээр Украины цохилтууд ОХУ-ын түлшний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, улмаар дэлхийн зах зээлд дизель түлшний хомсдол үүсэхэд нөлөөлж байна гэж үзсэн байна. Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Өөр олон бай бий. Гэхдээ дизель түлшний үйлдвэрүүдэд цохилт өгөх хэрэггүй” хэмээн хэлжээ.
Мөн тэрбээр дэлхийн түлшний зах зээлд үүссэн хүндрэл Ойрх Дорнодын нөхцөл байдлаас бус, Орос, Украины дайнаас шалтгаалж байна гэж тайлбарласан байна.
Reuters-ийн мэдээлснээр Украины алсын тусгалт дроны цохилтууд ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж, тус улсын дотоодын түлшний нийлүүлэлтэд хүндрэл үүсгээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ дизель түлшний экспортоо хязгаарлах арга хэмжээ авч байна. ОХУ өнгөрсөн наймдугаар сард дизель түлшний экспортод тогтоосон хоригоо есдүгээр сарын 30 хүртэл сунгажээ.
Эх сурвалж: Reuters
