Сидни Суинигийн нүцгэн сурталчилгаа эмэгтэй тамирчдын дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүллээ

0 comments
Сидни Суини

Спортын таамаглалын платформын сурталчилгаанд нүцгэн зургаа авхуулсан жүжигчин Сидни Суини-гийн бичлэг олны анхаарлыг татаж, эмэгтэй тамирчдын шүүмжлэлтэй тулгарлаа. Спортын хэрэгслээр биеэ халхалан нүцгэн сурталчилгаа хийсэн 42 секундын бичлэг 5 хоногийн дотор 39 сая гаруй хандалт авсан ч спортын салбар дахь эмэгтэйчүүдийн үнэ цэнийн талаарх томоохон маргааныг эхлүүлээд байна.

Тамирчдын эсэргүүцэл ба “Жинхэнэ тамирчин эмэгтэйчүүд” хөдөлгөөн

Их Британийн гүйгч Эми Хант, Австралийн усанд сэлэгч, олимпын 4 удаагийн аварга Ариарна Титмус болон гимнастикч Грейси Крамер зэрэг нэртэй тамирчид эмэгтэй хүний биеийг спортын салбарт дахин бэлгийн объект болгон ашиглаж байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлжээ. Тэд зөвхөн шүүмжлээд зогсохгүй бэлтгэл, тэмцээний үеэрх бодит хөдөлмөр, ялалтын агшин болон булчинлаг биеэ харуулсан видеонуудыг нийтэлж, томоохон флешмоб өрнүүлсэн байна.

Сидни Суини
Сидни Суини

Гоо зүйн үнэлэмж үү, бодит хүч чадал уу?

Тамирчдын үзэж байгаагаар асуудлын гол нь нүцгэлэхэд биш, харин тухайн агуулгад байгаа аж. Мэргэжлийн тамирчны нүцгэн зураг нь тэсвэр хатуужил, хөдөлмөрийн үр дүнг харуулдаг бол Суинигийн сурталчилгаа нь спортын салбарын гол үнэт зүйл болох багийн ажиллагаа, авьяас чадвар, хичээл зүтгэлийг үнэгүйдүүлсэн гэж Ариарна Титмус онцолжээ. Энэхүү хөдөлгөөн нь эмэгтэй хүний бие зөвхөн гадаад гоо сайхны үнэлэмж бус, харин хүч чадал, талантын илэрхийлэл гэдгийг нийгэмд сануулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй