The MongolZ “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтдоо MIBR-д ялагдлаа

0 comments
DarkMeister mongolz

Монголын “The MongolZ” баг БНХАУ-д өрнөж буй “FISSURE Playground 3” тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтдоо Бразилын “MIBR” багтай өрсөлдөж, цувралын харьцаагаар 1:2-оор ялагдал хүлээлээ.

Тоглолтын өрнөл ба газрын зургийн үр дүнгүүд

“The MongolZ” эхний “Ancient” газрын зураг дээр тоглолтыг маш итгэлтэй эхлүүлж, өрсөлдөгчөө 13:5-аар буулган авснаар цувралыг тэргүүлж эхэлсэн. Гэвч дараагийн “Mirage” дээр Бразилын баг тоглолтын хэмнэлийг эргүүлэн 13:10-аар ялснаар цувралын харьцааг тэнцүүлсэн юм.

Ялагчийг шийдвэрлэх гурав дахь “Inferno” газрын тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж, үндсэн цагт 12:12-оор тэнцсэн. Улмаар нэмэлт цагт “MIBR” баг илүү илүүрхэн тоглож, 16:12-оор ялснаар цувралыг өөрийн болголоо.

Тоглолтын эцсийн дүн:

  • Ancient: 13:5 (The MongolZ)
  • Mirage: 10:13 (MIBR)
  • Inferno: 12:16 (MIBR)
  • Цувралын дүн: The MongolZ 1:2 MIBR
The MongolZ MIBR-д 1:2-оор ялагдлаа

Ингэснээр “The MongolZ” баг “FISSURE Playground 3” тэмцээний хэсгийн шатыг ялагдлаар эхлүүлж байна. Багийн албан ёсны хамтран ажиллагчаар “1xBet Mongolia” ажиллаж, олон улсын тэмцээнүүдэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй