АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээнд бар болон арслан хүмүүс рүү дайрч буй бичлэгүүд, мөн өөрийгөө бартай ноцолдож, дараа нь тэвэрч буйг харуулсан хиймэл оюун ухаанаар бүтээсэн видеог нийтэлжээ.
Эхлээд тэрээр Их Британийн амьтны хүрээлэнд бар нэгэн зочин руу дайрч, улмаар тухайн хүн амиа алдсан тухай бичлэгийг нийтэлсэн байна. Трамп уг нийтлэлдээ “Байгальтай тоглож болохгүй!” гэж тайлбар хавсаргажээ.
Үүний дараа АНУ-ын төрийн тэргүүн амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон зочид руу арслан дайрч буй хэд хэдэн дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Дараа нь Ерөнхийлөгч 23 секундын үргэлжлэх, нейросетээр бүтээсэн видеог байршуулжээ. Уг бичлэг Трамп зүлгэн дээр хэвтэж, бар руу хуруугаа занаж буйгаар эхэлдэг. Бар түүний хиймлээр бүтээсэн дүрийг савраараа хүрч, дараа нь зугтахад Трамп араас нь хөөж очоод амьтныг унагадаг. Бичлэгийн төгсгөлд Ерөнхийлөгч, бар хоёр тэврэлдэж буйгаар гардаг.
