Олон улсын гүйлтийн хамгийн том арга хэмжээ болох “Улаанбаатар марафон 2026“-д оролцох иргэдийн тоо энэ жил мэдэгдэхүйц өссөн байна. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс 1.5 км болон 5 км-ийн зайд уралдах тамирчдын энгэрийн дугаар олгох ажлыг ирэх баасан гараг буюу 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ.
Оролцогчид энгэрийн дугаараа нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоос гардан авах боломжтой. Олголтын явцыг илүү шуурхай болгох үүднээс иргэд өөрт ойр байрлах дурын хороо руу очих боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, та өөрийн оршин суугаа дүүрэг гэлтгүй хамгийн ойр байгаа спортын хорооноос дугаараа авч болох юм.
Дугаар олгох хуваарь:
- Эхлэх хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 8
- Эхлэх цаг: 10:00
- Байршил: Нийслэл болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод
Гүйгч та бүхэн марафоны бэлтгэлээ базааж, заасан хугацаанд энгэрийн дугаараа авч, спортын их баяртаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
1 comment
Жил бүр марафонд оролцох хүн улам олширч байна