Нислэгийн үеэр онгоцны ослын гарц нээх гэж завдсан Монгол иргэнд хорих ял оноож, тэнсжээ

0 comments
Нислэгийн үеэр ослын гарц татсан Монгол иргэнд ял оноолоо

БНСУ-ын Инчон хотын дүүргийн шүүхээс нислэгийн үеэр зорчигч тээврийн онгоцны ослын гарцын бариулыг татсан Монгол Улсын иргэн 51 настай А-д дөрвөн сарын хорих ял оноож, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдал ба шүүхийн шийдвэр

Инчоны дүүргийн шүүхийн 12 дугаар эрүүгийн хэргийн шүүгч Ким Хён Сүк наймдугаар сарын 27-ны өдөр Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн иргэн А-д холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Шүүгдэгч А нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 03:15 цагийн орчимд Монголоос Инчоны олон улсын нисэх буудлын чиглэлд нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд ослын гарцын бариулыг татсан хэрэгт буруутгагджээ.

Шүүхээс түүний үйлдлийг нисэхийн аюулгүй ажиллагаанд ноцтой заналхийлэл учруулсан гэж үзсэн бөгөөд шүүгдэгч өмнө нь БНСУ-д өөр хэрэгт шийтгүүлж байсан зэмлэлтэй байжээ. Гэсэн хэдий ч шүүгдэгч А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тухайн үед онгоцны бүхээгт эмх замбараагүй байдал үүсээгүй болон бодит аюулгүй байдлын эрсдэл үүсээгүй нөхцөл байдлуудыг харгалзан ялыг нь тэнссэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй