Женни: “Би хувь тавиланд итгэдэг”

0 comments
Женни: Би хувь тавиланд итгэдэг

BLACKPINK хамтлагийн Женни болон Tame Impala-гийн Кевин Паркер Rolling Stone сэтгүүлийн “Musicians on Musicians” тусгай дугаарт ярилцаж, хамтарсан “Dracula” ремикс, уран бүтээлийн арга барил болон хувь тавилангийн талаарх бодлоо хуваалцжээ.

“Dracula” дууны эх хувилбар Tame Impala-гийн Deadbeat цомогт багтсан бөгөөд Женнигийн оролцсон ремикс хувилбар 2026 оны хоёрдугаар сард цацагдсан байна. Тус хувилбар стриминг платформуудаар бараг нэг тэрбум удаа сонсогдож, TikTok-д уг дууг ашигласан 1.3 сая видео бүтээгдсэн гэж нийтлэлд дурджээ.

Хамтын ажиллагаа нэг мессежээс эхэлжээ

Кевин Паркер Женнигийн хоолойг “Dracula” дуунд тохирно гэж үзэж, дундын танил Питер Утцаар дамжуулан санал тавьсан байна. Женни саналыг авмагцаа шууд зөвшөөрсөн тухайгаа ярьжээ.

Тэд өөр өөр хотод байсан тул бичлэгээ Zoom-ээр хийсэн бөгөөд Женни олон давхар хоолойтой хэсгүүдийг бичихэд нэлээд цаг зарцуулсан байна. Кевин Паркер түүнийг хэсэг бүрийг төвөггүй дуулж байгааг хараад гайхсан тухайгаа хэлжээ.

Женни: “Энэ бол бид хоёрын дуу”

Женни Tame Impala-гийн хөгжмийг удаан хугацаанд сонсож, биширч ирсэн бөгөөд анх танилцсан үеэсээ л нэг өдөр хамтран ажиллахыг хүсэж байснаа дурссан байна. Түүний хэлснээр Кевин Паркерын хөгжим өөр уур амьсгал, өөр мэдрэмж рүү аваачдаг нь хамгийн их татдаг аж.

Мөн “Dracula” дээр хамтран ажилласан нь Кевин Паркертай илүү дотно танилцаж, найз болох боломж болсон гэжээ.

“Dracula биднийг холбосон. Тиймээс энэ бол бид хоёрын дуу.”

Кевин Паркер үүнийг “хувь тавилан” гэж мэдрэгдэж байна уу хэмээн асуухад Женни “Тэгэлгүй яах вэ. Би хувь тавиланд итгэдэг” гэж хариулсан байна.

Уран бүтээлээ гаргах өдөр түүнд дарамттай санагддаг

Женни мөн бие даасан уран бүтээлч болсноосоо хойш нэг удаад нэг төсөлд төвлөрөхийг хичээж байгаа бөгөөд өөрийнхөө юунд үнэхээр дуртайг одоо ч таньж мэдэх явцдаа байгаагаа ярьжээ.

Шинэ дуу, цомог нийтэд гарах өдөр түүнд баяр хөөрөөс гадна ихээхэн сэтгэлзүйн дарамт авчирдаг гэж мөн хэлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй