“Event Masters” ХХК болон “Мисс Монголиа холбоо” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “International Awards” төсөл хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж, шилдгүүдээ тодруулахад бэлэн боллоо. Соёл урлаг, бизнес, аялал жуулчлалын салбарт томоохон хувь нэмэр оруулах зорилготой уг төслийн оргил хэсэг буюу “Мисс Монголиа 2026” тэмцээний үндэсний ялагчийг тодруулах ёслол ирэх баасан гарагт буюу 2026 оны 5 дугаар сарын 15-нд “Хүн” театрт болно.
Энэхүү онцгой үдэш зөвхөн гоо бүсгүйг тодруулаад зогсохгүй олон улсын хэмжээний хэд хэдэн томоохон арга хэмжээ нэг дор цогцлох юм.
Тэмцээний үеэр болох онцлох үйл явдлууд:
- Asia First Brand Awards: Азийн шилдэг 10 байгууллага, брэнд, үйлчилгээг шалгаруулж, нэр хүндтэй шагналыг гардуулна.
- Andrey Kim “Fantasy” Show: Азийн загварын ертөнцийн домог Андрей Кимийн дэлхийг тойрон аялж буй алдарт шоу Монголын тайзнаа амилна.
- “Mongolian Queens” загварын тоглолт: Монголын шилдэг дизайнеруудын урласан бүтээлүүдийг үе үеийн Топ моделууд болон тэргүүн миссүүд танилцуулна.
- Хүндэт зочид: “Miss Global-2025” уралдааны тэргүүн мисс болон БНСУ, ОХУ, БНХАУ-ын нэр нөлөө бүхий продюсер, дизайнер, инфлүсерүүд урилгаар оролцоно.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслийг Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, үндэсний брэндүүдийг Азийн зах зээлд таниулах бодит гүүр болно гэж үзэж байна. Гоо үзэсгэлэн, оюун ухаан, загвар урлагийн дээдийг хослуулсан “Мисс Монголиа 2026” тэмцээний ялагч хэн байхыг харах ГУРАВХАН хоног үлдлээ.