АНУ-ын 101 настай иргэн Кеннет Рем залуу үеийнхэнд хандан хэд хэдэн үнэтэй зөвлөгөө өглөө. Энэ талаар “People” сэтгүүл мэдээлэв.
Рем өөрийгөө 100 нас хүрнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүйгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд урт насалсны гол нууцаа аз жаргалтай байж, эргэн тойрныхондоо хайр түгээх чадвар хэмээн нэрлэжээ.
«Миний хувьд энэ нь нандин гэрлэлт, харилцан буулт хийж ойлголцох чадвар болон үр хүүхдүүд минь сайн сайхан амьдарч буйг мэдрэх явдал байлаа» хэмээн тэрээр нууцаа хуваалцсан байна.
Өндөр настан таван хүүхэд, 12 ач, зээ болон 11 гучтай аж. Рем тэдэндээ бие биеэ хайрлах, хүндэтгэх гэсэн хамгийн чухал хоёр зүйлийг байнга захиж сургадаг тухайгаа ярьжээ. «Үүнгүйгээр амьдрал хамаагүй илүү хэцүү болно» гэж тэрээр нэмж онцолсон байна.
Тэрээр 2018 онд 67 жилийн турш хамтдаа амьдарсан гэргийгээ алдсан бөгөөд энэхүү хүнд гарзыг даван туулахад амаргүй байсан ч хамтдаа өнгөрүүлсэн нандин дурсамж бүрт талархаж явдгаа хуваалцжээ.
