Ким Жон Ун цанын баазад зочлох үеэр цасан дээр тансаг сандал тавьжээ

0 comments 2 үзэлт
Ким Жон Ун цанын баазад зочлохдоо цасан дээр тансаг сандал тавиулжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Самжиён хотод баригдаж буй аялал жуулчлалын бүсэд очиж танилцжээ. Шалгалтын үеэр түүнд зориулан тансаг сандлыг гадаа гаргаж, шууд цасан дээр байрлуулсан байна. Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун 11-р сарын 17-нд Самжиён хот дахь аялал жуулчлалын бүсийн барилгын талбайд очжээ.

Уулын аялал жуулчлалын цогцолбор барьж байна

Тус бүсэд уулын аялал жуулчлалын цогцолбор болон жилийн дөрвөн улиралд ажиллах уулын амралтын бүс байгуулж байгаа аж. Ким Жон Ун Пукпхотхэ уулын орчимд баригдаж буй цанын болон аялал жуулчлалын амралтын бүсийн барилгын ажилтай танилцсан байна.

Агентлагийн нийтэлсэн зурагт шалгалтын үеэр Хойд Солонгосын удирдагчид зориулан тансаг сандал гадаа гаргаж, цасан дээр байрлуулсан нь харагджээ. Ким Жон Ун уг сандалд сууж, гартаа тамхи барьсан байдалтай зургаа авахуулсан байна.

Мөн БНАСАУ-ын удирдагчийн охин Ким Жү Э шинэ аялал жуулчлалын бүсэд цанаар гулгаж буй нь камерын дуранд өртжээ.

Ким Жон Ун цанын баазад зочлох үеэр цасан дээр тансаг сандал тавьжээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй