К-pop-ийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг BIGBANG хамтлаг 20 жилийн ойн дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Хамтлагийн шинэ аялан тоглолт Өмнөд Солонгосын Goyang цэнгэлдэх хүрээлэнгээс гараагаа авах бөгөөд энэ тухай YG Entertainment албан ёсны Instagram хуудсаараа мэдээлжээ.
Goyang цэнгэлдэх хүрээлэн дэх тоглолт 2026 оны наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд болохоор товлогдсон байна. Ийнхүү BIGBANG ойн аялан тоглолтынхоо эхний тоглолтуудыг гурван өдөр дараалан эх орондоо хийхээр болж байгаа нь Солонгос болон олон улсын фэнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Тоглолтын тасалбарын үнэ суудлын ангиллаас хамааран 154 мянгаас 275 мянган воны хооронд байх аж. Монгол төгрөгөөр тооцвол энэ нь ойролцоогоор 361-645 мянган төгрөгтэй тэнцэнэ.
BIGBANG-ийн 20 жилийн ойн аялан тоглолт нь хамтлагийн урт хугацааны түүх, K-pop дахь нөлөө, олон жилийн турш үргэлжилсэн фэнүүдийн дэмжлэгийг тэмдэглэх томоохон үйл явдал болох төлөвтэй байна. Goyang-д эхлэх энэхүү тоглолт нь дэлхийн аялан тоглолтын эхлэл төдийгүй BIGBANG тайзнаа ямар хүчтэй эргэн ирж буйг харуулах мөч болох юм.