Францын тэргүүн хатагтай Брижит Макроны 42 настай охин Тифэн Озьер 22 настай оюутан Антуан Лекомттой романтик харилцаатай болсон талаар Daily Mail мэдээлжээ. Тэд энэ зун Ле-Туке хотод танилцсан байна. Тухайн үед Лекомт кайтсерфингийн багшаар ажиллаж байсан бөгөөд Озьерт цахилгаан серфингийн тавцан унахыг зааж өгчээ.
Харилцаагаа олон нийтээс нуусангүй
Тус хэвлэлийн онцолсноор, Озьерийн хувийн амьдралын энэ түүх нь түүний ээж Брижит Макроны Эммануэль Макронтой эхлүүлсэн харилцааг зарим талаар санагдуулж байна. Брижит Макрон Эммануэль Макроноос 25 насаар ах бөгөөд тэдний харилцаа эхлэх үед тэр гэр бүлтэй байсан юм.
Харин Озьер, Лекомт нар харилцаагаа олон нийтэд нээлттэй болгосон байна. Тэд Амстердамд хамт аялсан бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Францын тэргүүн хатагтай охиныхоо харилцааг дэмжсэн байна. Брижит Макрон Тифэний аз жаргал өөрт нь хамгийн чухал гэж хэлжээ.

