Чиглэлээ тасалж, зорчигчдыг замдаа буулгасан автобусны жолоочид хариуцлага тооцлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үнэгүй автобус үйлчилгээ

Нийтийн тээврийн үйлчилгээний стандарт, журам зөрчсөн автобусны жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Баянзүрх дүүргийн иргэнээс Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлсэн гомдлын дагуу тус шалгалтын ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Гүйцэтгэсэн шалгалт ба оногдуулсан шийтгэл

Иргэний гаргасан гомдолд Ч:40 буюу “Махимпекс – Улаанхуаран” чиглэлийн 4-032 гарааш дугаартай автобусны жолооч “25-р эмийн сан”-гийн зогсоол дээр ирээд “Дараагийн автобусанд суу, би цааш явахгүй” хэмээн зорчигчдыг буулгасан тухай дурджээ.

Нийтийн тээврийн бодлогын газраас уг асуудлыг нягтлан шалгаж, “Блюбус” ХХК-ийн жолооч Э.С-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, талархал болон гомдлыг иргэдээс дараах сувгаар хүлээн авч байна:

  • Лавлах утас: 70044040
  • Цахим хуудас: ptd.ub.gov.mn

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй