Америкийн жүжигчин Меган Фокс 40 насныхаа төрсөн өдрийг нүсэр тэмдэглэж, амандаа асаалттай шүдэнз зуусан, дотуур хувцастай халуухан фотосессийн зургаараа Инстаграмыг (Instagram) “тэсэллээ”.
Тавдугаар сарын 16-ны өдөр тус од 40 нас хүрсэн юм. Тэрээр төрсөн өдрөө тохиолдуулан олон нийтийн сүлжээнд цуврал илэн далангүй зургуудаа нийтэлжээ. Жүжигчин бүсгүй зөвхөн хар өнгийн дотуур хувцасны коммтой зургаа авахуулсан байна. Түүний энэхүү төрхийг өндөр өсгийт болон өргөстэй нүсэр зүүлт чимжээ. Шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг Меганы яг л тамхи шиг амандаа зуусан асаалттай шүдэнз хамгийн их татсан байна. Уг нийтлэл хэдхэн цагийн дотор сая гаруй лайк, мянга мянган сэтгэгдэл цуглуулжээ.
“Би эцэст нь намайг сүйрүүлэх тэр л зүйл рүү тэмүүлдэг” хэмээн төрсөн өдрийн эзэн зургуудынхаа доор нууцлаг тайлбар үлдээжээ.

Фокс зөвхөн зураг авалтын өдөөсөн уур амьсгалд бус, жижиг деталлуудад ч анхаарал хандуулжээ. Жүжигчин бүсгүй өөрийн төрөлхийн гоо үзэсгэлэнг тодотгосон уусгалттай (нюд) нүүр будалтыг сонгосон байна. Мөн түүний дусал хэлбэртэй чимэглэл бүхий мөнгөлөг өнгийн өвөрмөц хумсны будалт анхаарал татахгүй байж чадсангүй. Сэтгэгдэл хэсэгт шүтэн бишрэгчид нь алдартанд урмын үгс харамгүй илгээж, түүнийг насандаа баймгүй дэндүү залуухан харагдаж байгаад итгэж чадахгүй байгаагаа илэрхийлцгээжээ.
