Дэлхийн чансаа шинэчлэгдлээ: “The MongolZ” шилдэг наймд хэвээр үлдэж, “The Huns” хүчтэй урагшиллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
themongolz

Цахим спортын Counter-Strike 2 төрлийн хамгийн нөлөө бүхий HLTV сайт 2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн багуудын шинэчилсэн дэлхийн чансааг зарлалаа. Энэ удаагийн чансааг 1000 оноог алдалгүй хадгалж буй “Team Vitality” баг тэргүүлсэн хэвээр байна. Саяхан өндөрлөсөн томоохон тэмцээнүүдийн үр дүн чансааны оноонд шууд нөлөөлсөн бөгөөд манай Монголын багууд амжилтаа ахиулсаар байгаа юм.

Азийн бар “The MongolZ” баг дэлхийн хүчирхэг багуудын дунд өөрийн байр сууриа бат хадгалж, наймдугаар байрандаа өөрчлөлтгүй үлдсэн бол “The Huns” баг чансаагаа гэнэт 23 байраар ахиулж, 43-т орж ирсэн нь цахим спортын хорхойтнуудын анхаарлыг татаж байна. Мөн залуу бүрэлдэхүүнтэй “Chinggis Warriors” баг яг 100 дугаар байрт жагсжээ.

Дэлхийн шилдэг 10 баг болон Монгол Улсын багуудын эрэмбийг дараах хүснэгтээс харна уу.

ЧансааБагийн нэрОноо
1Team Vitality1000
2Natus Vincere (NAVI)632
3Team Spirit445
4Team Falcons404
5FURIA383
6Aurora Gaming331
7PARIVISION288
8The MongolZ267
9MOUZ253
10Astralis221
43The Huns26
100Chinggis Warriors9

Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр цахим спортын хоёр ч том тэмцээн нэгэн зэрэг өндөрлөж, дэлхийн шилдэг багуудын онооны харьцаанд томоохон хөдөлгөөн орууллаа. Үүнд:

  • PGL Astana 2026”: Тус тэмцээнд “Team Spirit” баг гайхалтай тоглолт үзүүлэн аваргалж, дэлхийн чансааны гуравдугаар байраа бататгав.
  • “IEM Atlanta 2026”: Ширүүн тулааны эцэст “Natus Vincere” (NAVI) баг түрүүлснээр 632 оноотойгоор чансааны хоёрдугаар байрт баттай бичигдлээ.

Манай багуудын хувьд ийнхүү дэлхийн тавцанд чансаагаа хадгалж, зарим нь шинээр хүч түрэн орж ирж байгаа нь ирэх зургаадугаар сард болох Мажор тэмцээний өмнөх томоохон давуу тал болж байна. The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй