Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

0 comments
С.Амарсайхан

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Салбарын хэмжээнд үүсээд буй маргаантай асуудлуудын улмаас улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан тусгай чиг үүргийн байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж Засгийн газрын тэргүүн үзсэн байна.

Ерөнхий сайд өөрийн цахим хаягаар дамжуулан мэдээлэхдээ сүүлийн үед сэвэгдэж буй асуудлуудын үнэн зөв нь эцэслэн тогтоогдох хүртэл холбогдох удирдлагуудтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгийг онцолжээ. Үүний дагуу ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаас гадна тус яамны харьяа байгууллагуудын дээд болон дунд шатны зарим албан тушаалтнуудыг хамтад нь ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй