Хамгийн хурдан хүн дүрст роботыг танилцууллаа

0 comments
Unitree Superman

Хятадын хөгжүүлэгчид олимпын аварга Усэйн Болтоос ч хурдан гүйж, орчин үеийн хөнгөн атлетикчдаас өндөр үсэрч чаддаг Unitree Superman нэртэй шинэ хүн дүрст роботыг танилцуулжээ.

Энэ талаар Ханжөүгийн олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацын төвийн хөгжүүлэгч нийгмийн сүлжээндээ мэдээлсэн байна.

Unitree Superman робот цагт 45 км хүртэл хурдлах боломжтой аж. Харин Усэйн Болтын бүртгэгдсэн дээд хурд цагт 44.7 км байсан гэж мэдээлэлд дурджээ. Үүнээс гадна уг хүн дүрст робот байрнаасаа 2 метрээс дээш өндөрт үсэрч чаддаг байна.

Роботуудын Олимпод оролцоно

Прототипийг бүтээхэд гурваас дээш сарын хугацаа зарцуулжээ. Төслийн авторуудын хэлснээр, одоогийн хувилбар нь эцсийн загвараас хол байгаа бөгөөд цаашид сайжруулах ихээхэн боломжтой аж. Хөгжүүлэгчийн мэдээлснээр, Unitree Superman ойрын амралтын өдрүүдэд Бээжинд болох роботуудын Олимпын наадамд оролцоно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй