Цахим спортын салбарт нөлөө бүхий HLTV платформ “IEM Cologne Major” тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-д гардуулах медалийн загварыг олон нийтэд танилцуулжээ. Зохион байгуулагчид хөгжөөн дэмжигчдийн дунд дөрвөн өөр хувилбараар санал хураалт явуулсан бөгөөд хамгийн өндөр санал авсан загварыг сонгосон байна.
Санал хураалтаар Хувилбар D нийт саналын 44.4%-ийг авч шалгарчээ. Энэ нь хоёр болон гуравдугаар байранд орсон загваруудаас хоёр дахин өндөр санал авсан үзүүлэлт болж байна.
HLTV нь 1xBET-тэй хамтран бүтээсэн IEM Cologne Major MVP-ийн дурсгалын медалийн загварыг фэнүүдийн гарт шилжүүлсэн бөгөөд олон нийт саналаа илэрхийллээ. Санал хураалтын дүн:
Хувилбар A: 24.6%

Хувилбар B: 24.1%

Хувилбар C: 6.9%

Хувилбар D: 44.4%

Ийнхүү IEM Cologne Major 2026 тэмцээний MVP тоглогчийн авах медаль хөгжөөн дэмжигчдийн сонголтоор тодорлоо. HLTV-ийн танилцуулсан уг шагнал тэмцээний онцлох бэлгэдлийн нэг болохоор байна.
32 баг $1,250,000 шагналын төлөө өрсөлдөнө
IEM Cologne Major 2026 тэмцээн ХБНГУ-ын Кёльн хотод хоёр өөр байршилд зохион байгуулагдаж байна. Хэсгийн шатны тоглолтууд “Palladium” концертын танхимд болох бол шийдвэрлэх плей-оффын шатны тоглолтуудыг “LANXESS” арена хүлээн авах юм.
Тэмцээн 6 дугаар сарын 2-ноос 21-ний хооронд үргэлжилнэ. Дэлхийн шилдэг 32 баг аваргын төлөө өрсөлдөх бөгөөд нийт шагналын сан $1,250,000 ам.доллар байна.