Италид хиймэл оюун ухаанаас хамааралтай болсон анхны тохиолдлыг бүртгэж, эмчилж эхэлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Gazzettino

Италийн Донтолттой тэмцэх улсын үйлчилгээний газар тус улсын түүхэнд хиймэл оюун ухаанаас (AI) хамааралтай болсон анхны тохиолдлыг албан ёсоор бүртгэлээ.

Энэ талаар “Gazzettino” сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, уг хамаарал 20 орчим насны нэгэн бүсгүйгээс илэрчээ. Тэрээр хиймэл оюун ухаантай тогтмол харилцдаг байсан бөгөөд цаг хугацааны явцад нейросеть түүнийг бүрэн “ойлгодог” болсон байна. Үүний улмаас бүсгүй хиймэл оюун ухаантай харилцахдаа өөрийгөө яг л жинхэнэ найзтайгаа байгаа мэт аюулгүй, тухтай мэдрэх болж, улмаар бодит ертөнцөөс болон эргэн тойрны хүмүүсээсээ бүрмөсөн тусгаарлагджээ.

Тус эмнэлгийн ерөнхий эмч Лаура Суардигийн тэмдэглэснээр, мэргэжилтнүүдийн хувьд ийм төрлийн донтолт гарч ирсэн нь тийм ч гэнэтийн зүйл биш байв. Технологийн хөгжлийг дагаад эрт орой хэзээ нэгэн цагт ийм асуудал үүснэ гэдгийг тэд таамаглаж байжээ. Хиймэл оюун ухаан тухайн хүний зан төлөв, онцлогийг танин мэдмэгцээ яг л тэр хүний хүссэн хариултыг нь өгч эхэлдэг нь ийм төрлийн донтолт үүсэх гол шалтгаан болдог гэдгийг доктор Суарди онцлон анхааруулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй