Кристиан Бэйл асрамж шаардлагатай хүүхдүүдэд зориулсан төв нээлээ

0 comments
Кристиан Бэйл

Холливудын нэрт жүжигчин Кристиан Бэйл АНУ-ын Калифорни мужийн Палмдейл хотод хүүхэд хамгааллын тогтолцоонд байгаа хүүхдүүдэд зориулсан шинэ төвийг ашиглалтад оруулжээ. Ойролцоогоор 11 мянган ам.фут талбай бүхий уг байгууламж нь тэдэнд аюулгүй, тогтвортой, гэр бүлийн уур амьсгалтай орчин бүрдүүлэх зорилготой байна.

Энэхүү санаачилгын гол чиглэл нь асрамжийн тогтолцоонд орсон хүүхдүүдийг зөвхөн байрлуулах бус, урт хугацаанд дэмжих орчин бий болгоход чиглэжээ. Бэйл хүүхдүүдийн туулсан хүнд туршлага, сэтгэлзүйн шархыг даван туулахад тусалж, амьдралдаа эерэг өөрчлөлт хийх боломж олгох газрыг бий болгохыг зорьсон байна.

Жүжигчин өмнө нь асрамжийн тогтолцоонд орсон төрсөн ах, эгч, дүү нарыг өөр өөр газар салган байрлуулах асуудлыг онцолж байсан юм. Тиймээс түүний төсөл нэг гэр бүлийн хүүхдүүдийг боломжтой тохиолдолд хамтад нь өсгөж, боловсрол эзэмших, сэтгэлзүйн тусламж авах, тогтвортой амьдрах нөхцөлөөр хангахад төвлөрчээ.

Кристиан Бэйл асрамж шаардлагатай хүүхдүүдэд зориулсан төв нээлээ

Бэйл төслийнхөө үндсэн санааг тайлбарлахдаа “Тэдний зүрх сэтгэлийн шарх, өвдөлтийг хайр болгон хувиргах” хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Энэ зорилгын хүрээнд хүүхдүүдийн өдөр тутмын амьдрал төдийгүй сэтгэл санаа, нийгмийн хөгжилд нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ төвд хүүхдүүдийн амьдрах байрнаас гадна суралцах, хөгжих болон өдөр тутмын хэрэгцээгээ хангах зориулалттай орон зай багтсан байна. Кристиан Бэйл энэхүү санаагаа олон жилийн өмнөөс хөгжүүлж, асрамжийн тогтолцоонд байгаа хүүхдүүдэд илүү хүнлэг, тогтвортой, гэр бүлд ойр нөхцөл бий болгохын төлөө ажиллаж иржээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй