ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны Улаанцав хотод ажиллажээ. Түүнийг ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ван Вэйжүн, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баоган нар дагалдан ажилласан байна.
Байгаль орчны хамгаалалтыг хөгжлийн бодлоготой уялдуулахыг онцлов
Ши Жиньпин ажиллах үеэрээ “Ногоон хөгжил” нь “чансаатай хөгжлийн” салшгүй хэсэг гэдгийг онцолж, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны хамгаалалттай уялдуулах шаардлагатай гэж мэдэгджээ.
Тэрбээр уул, ус, ой мод, газар тариалан, нуур, бэлчээр, элсэн цөлийг цогцоор нь хамгаалах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

“Хуанчихай” байгалийн нөөц газарт зочлов
Ши Жиньпин “Хуанчихай” байгалийн нөөц газарт очиж, ӨМӨЗО-д экологи, байгаль орчны хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцжээ. Мөн Хуанчихай орчмын экосистемийг сэргээх, хамгаалах чиглэлээр орон нутагт хийж буй ажлын талаар мэдээлэл сонссон байна.
Тэрбээр мөн Цахар өндөр технологийн хөгжлийн бүсэд зочилж, орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцсан байна.
