Монгол Улсаас Украин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ёслолын үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилсан байна.
Тэрбээр Монгол Улс, Украин Улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засгийн харилцан сонирхсон бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой ирэх жил тохиохыг онцолж, уг түүхэн ойн өмнө Украин Улсыг хавсран суух Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа тэмдэглэсэн байна.
Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр Элчин сайд Н.Оюундарьд үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ нотолсон байна.