НАТО-гийн зүгээс ОХУ-тай хил залгаа орнуудыг оролцуулаад хэд хэдэн улсын нутаг дэвсгэрт “Ramstein Flag 2026” (RAFL 26) тактикийн агаарын цэргийн сургуулилалтыг 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр эхлүүлж байгаагаа зарлав. Үүнтэй холбоотой албан ёсны мэдэгдлийг 6 дугаар сарын 5-ны өдөр НАТО-гийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
Цахим хуудсанд мэдээлснээр, уг сургуулилалтад 18 улс оролцох аж. Сургуулилалт зохион байгуулагдах үндсэн талбарууд нь Дани, Испани, Швед болон ОХУ-тай хил залгаа Норвеги, Финланд улсууд байх юм. Цэргийн сургуулилалтын гол зорилго нь тус холбооны хамтын цэргийн бэлтгэлжилтийг сайжруулахад оршиж байна.
НАТО-гоос өгсөн мэдээллээр, сургуулилалтад 200 гаруй нисэх онгоц оролцох бөгөөд тэдгээр нь өдөрт дунджаар 150 орчим удаа нислэг үйлдэх аж.
Хугацаа болон агаарын техникүүд
НАТО-гийн Агаарын цэргийн хүчний “Ramstein Flag 2026” сургуулилалт 6 дугаар сарын 8-наас 19-ний өдрүүдэд Финланд, Норвеги, Швед, Дани улсын агаарын орон зайд үргэлжилнэ. Үүнд тус холбооны 19 гишүүн орон оролцож, хоёр зуу гаруй нэгж агаарын техникийг дайчлах юм байна.