Ширэнгэн ойд хоёр долоо хоног төөрөхдөө инжрийн модны ачаар амьд үлдсэн 11 настай хүү

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ширэнгэн ойд 2 долоо хоног төөрч амьд үлдсэн хүү

Хятадын Гуандун мужийн ширэнгэн ойд 11 настай нэгэн хүү хоёр долоо хоногийн турш төөрөхдөө амьд үлдэж чаджээ. Энэ талаар Need To Know хэвлэл мэдээлсэн байна.

Хүү өнгөрсөн 5 дугаар сарын 18-ны өдөр Аньхуа тосгоны ойролцоох уулархаг ой модонд сураггүй алга болжээ. Дараагийн өдөр нь эрлийн ажилд орон нутгийн эрх баригчид нэгдсэн байна.

Гэвч хүүг 5 дугаар сарын 30-ны өдөр л олж чаджээ. Хүүг олдохоос хэдхэн хоногийн өмнө ойд эмийн ургамал түүж байсан нэгэн хүн хүүхдийн хувцас олж, цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу нохойтой эрлийн баг тухайн газарт очиж, хүүг эсэн мэнд олжээ.

Амьд үлдсэн нууц

Ойд олон хоног тэнүүчлэх явцдаа хүү нэлээд жин хасаж, бие дээрээ хэд хэдэн зулгаралт авсан байсан ч биеийн байдал нь ерөнхийдөө эрүүл байв.

Хүү ширэнгэн ойд байхдаа инжрийн модны жимс идэж, борооны ус уун амьд үлдсэн болох нь тогтоогджээ. Түүнийг эмнэлгийн үзлэгт оруулсны дараа эцэг эхэд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй