НҮБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсын COP17-ын бэлтгэл ажлыг өндрөөр үнэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
НҮБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголын COP17-ын бэлтгэл ажлыг өндрөөр үнэлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Хамтын ажиллагаа болон бэлтгэл ажлын явц

Уулзалтын үеэр бага хурлын бэлтгэл ажлын явц, хэлэлцээний үйл явц болон цаашдын зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улсын тал дараах байр суурийг илэрхийлсэн юм.

  • Монгол Улс COP17 бага хурлыг олон улсын өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахыг чухалчилж байна;
  • Уг зорилтыг биелүүлэхийн тулд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллахаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илэрхийлэв.

Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Харин НҮБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсын хийж гүйцэтгэж буй бэлтгэл ажлын зохион байгуулалтыг өндрөөр үнэлэв. Тэрбээр хурал болох хүртэлх үлдсэн хугацаанд хоёр талын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй