“Монгол Тулгатны 100 эрхэм” эргэн ирж, Д.Сумъяа оролцов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Д.Сумъяа

Олон нийтийн шимтэн үзэх дуртай “Монгол Тулгатны 100 эрхэм” хөрөг нэвтрүүлэг урт хугацааны завсарлагын дараа үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тэгвэл шинэ цувралын хөтлөгчөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлаг судлалын Шинжлэх ухааны доктор Н.Жанцанноров болон УИХ-ын гишүүн асан П.Анужин нар хамтран ажилласан байна. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан тус нэвтрүүлгийн цоо шинэ дугаарын анхны хүндэт зочноор МУГТ Доржсүрэнгийн Сумъяа уригдан оролцжээ.

Д.Сумъяа нь Монголын эмэгтэй жүдо бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн гарамгай тамирчин бөгөөд тус төрлөөр төрөн гарсан Монгол Улсын дөрөв дэх дэлхийн аварга юм. Түүний спорт дахь нөр их хөдөлмөр, гаргасан амжилтыг үнэлж 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан билээ. Тус нэвтрүүлгээр түүний амьдралын замнал, спортын оргилд хүрсэн түүхийг сонирхолтой хэлбэрээр хүүрнэх бөгөөд түүний олон улсын тавцанд гаргасан гол амжилтуудыг дурдвал:

  • Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдсан Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн 57 кг-ын жингийн мөнгөн медаль;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт болон хошой хүрэл медаль;
  • Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт болон хошой хүрэл медаль;
  • Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй