Өмнөговьд автомашин онхолдож, 20 настай зорчигч нас баржээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Medee.news

Өмнөговь аймагт Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, 20 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай осол гарсан байна. Уг хэрэг тавдугаар сарын 17-ны өдрийн 21:20 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Улаан эрэг хэмээх газарт зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалт хийхэд 19 настай эрэгтэй Б Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон нь тогтоогджээ.

Ослын улмаас автомашинд зорчиж явсан 20 настай эрэгтэй Ж нас барсан байна. Хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй