Хятад улс Өвөр Монголын Кубүчи цөлийг 400 километр урт цэвэр эрчим хүчний бүс болгон хувиргасны дотор нарны хавтангаар бүтээсэн дэлхийн хамгийн том дүрс байрлаж, гүйж буй морийг дүрсэлсэн байна.
Хятад улс эрчим хүчний хэрэгцээгээ хангах зорилгоор цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний станцуудыг нэгтгэн ашиглах идэвхтэй стратегийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тус бүс нутагт 100 гигаватт (ГВт) хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх томоохон цахилгаан станц байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөний эхний үе шат болох “Жүньма” нэртэй морин хэлбэрийн нарны цахилгаан станц 2024 онд ашиглалтад орж, нийтдээ 5.4 ГВт эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн.
Энэ онд нэмж 7 ГВт хүчин чадалтай станц ашиглалтад орох төлөвтэй байна. Нарны хавтангууд нь эрчим хүч үйлдвэрлэхээс гадна давхар салхины хаалт болж, тухайн бүс нутгийн салхины хурдыг бууруулдаг. Мөн хавтангийн сүүдэр нь усны ууршилтыг багасгаж, өвс ургамал ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Хиймэл дагуулын зургууд нарны хавтан суурилуулсан цөлийн бүсүүдэд ногоон бүрхэвч нэмэгдсэнийг харуулж байна. Давхиж буй морь нь зөвхөн гоёл чимэглэл биш, харин Хятад улсын уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хүсэл эрмэлзлийг бэлгэддэг.