К.Роналдугийн хуримыг харахаар цугласан фанатууд гонсойн буцжээ

0 comments
Криштиану Роналду и Джорджина Родригес

Португалын Мадейра арал дээрх Фуншал хотын нэгэн сүмийн гадаа хөлбөмбөгийн одон Криштиану Роналдугийн хуримыг үзэхээр олон зуун хөгжөөн дэмжигчид цугласан ч тэдний хүлээлт талаар болов. Сүмээс Роналду болон Жоржиина Родригес нар биш, огт өөр шинэ хосууд гарч ирснээр олон нийтийн хүлээж байсан “зууны хурим” болоогүй гэдэг нь тодорхой болжээ.

Роналдугийн эгч Эльма Авейру нийгмийн сүлжээндээ сүмийн гадаа нар шаран хүлээж буй хүмүүсийн зургийг инээж буй эможитойгоор “утгагүй юм” хэмээн зассан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтийг төөрүүлсэнд буруутгажээ. Харин Роналду өөрөө энэхүү пост дээр инээж буй сэтгэгдэл үлдээсэн байна.

Сүүлийн долоо хоногуудад Роналду, Жоржиина нар 8-р сарын 8-нд Мадейра арал дээрх сүмд хуримаа хийнэ гэсэн цуу яриа хүчтэй гарах болсон юм. Их Британийн The Sun таблоид анх энэ мэдээллийг идэвхтэй тархааж, дэлхийн бусад хэвлэлүүд ч үргэлжлүүлэн олон нийтэд хүргэжээ. Хэдийгээр Роналдугийн эгч нар болох Катя, Эльма нар 7-р сарын сүүлээр энэ мэдээллийг албан ёсоор худал хэмээн няцааж байсан ч фанатууд цуу ярианд итгэсээр байв.

Роналдугийн хуримыг хүлээсэн фанатууд хоосон хоцров

Улмаар 30 хэмийн халуунд олон зуун дэмжигчид сүмийн гадаа наранд шарж, нандин мөчийг хүлээсэн ч талаар болсон юм. Хосууд хэзээ, хаана хуримаа хийх нь одоогоор тодорхойгүй байна. Алдартай хөлбөмбөгчин маань хуримын тодорхой тов гаргаагүй ч Жоржиинад сүй тавих санал хэдийнэ тавьсан бөгөөд эгч Эльмагийнх нь хэлснээр тэрээр найз бүсгүйнхээ хүсэлтээр ийм алхам хийсэн аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй