Үндэсний их баяр наадам хаяанд ирж, бөх сонирхогчдын анхаарал барилдах тамирчдын бүрэлдэхүүн рүү чиглэж байна. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав энэ жилийн баяр наадмаар зарим бөхчүүдийг барилдуулах санал гаргаснаа өмнө нь олон нийтэд мэдээлсэн билээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр /2026.07.08/ албан ёсоор хуралдаж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Тус хурлын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр “Допингийн зөрчилтэй холбоотойгоор эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрх, цолыг сэргээх асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн бүрэн эрх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд олгогдоогүй” хэмээн мэдэгдлээ.
Бөхчүүдийн барилдах эсэх нь тодорхойгүй үлдлээ
Уг шийдвэрийн улмаас баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарахаар хүлээж байсан тамирчдын хувьд нөхцөл байдал хүндэрлээ. Наадам эхлэхэд ердөө хоёрхон хоног үлдээд буй энэ үед дараах бөхчүүдийн асуудал хэлэлцэгдсэн юм.
- М.Бадарч
- Н.Өсөхбаяр
Эдгээр бөхчүүд барилдах уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр хоцорлоо. Хууль зүйн хувьд зохицуулалт байхгүй тул тэдний барилдах эсэх асуудал ийнхүү шийдэгдэж чадсангүй.