Шарлиз Терон гадаад төрхийн шүүмжлэлд ёжтой хариу барилаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шарлиз Терон

Холливудын жүжигчин Шарлиз Терон огцом турсан гэх яриа, гадаад төрхтэй нь холбоотой шүүмжлэлд өөрийнхөөрөө хариу өглөө.

Саяхан тэрээр Парист болсон “Одиссей” киноны нээлтэд оролцсоны дараа олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд орсон байна. Хэрэглэгчид түүний илүү нарийхан болсон бие галбирыг онцолж, арга хэмжээний бичлэг богино хугацаанд сая сая үзэлт авчээ.

Зарим нь жүжигчнийг сайхан харагдаж байна гэж магтсан бол нөгөө хэсэг нь түүний жинд санаа зовж, шүүмжилсэн сэтгэгдэл үлдээсэн байна.

Жүжигчин оройн хоолны зургаар хариулав

50 настай Терон Instagram-д Нью-Йоркийн нэгэн япон ресторанд зоог барьсан зургууд нийтэлж, өөрийг нь “хоол ид” гэж шүүмжилсэн хүмүүст ёжтой хариу өгчээ.

“Та нар өөрсдөө намайг хоол ид гэж хэлсэн биз дээ. Нью-Йоркийн хамгийн сайхан оройн хоолонд баярлалаа” хэмээн тэр бичсэн байна.

Шарлиз Терон шүүмжлэлд ёжтой хариулав

Зураг дээр төрөл бүрийн суши, мөөгтэй шөл, зайрмаг, жимстэй амттан зэрэг хоол харагджээ. Гэвч дагагчдын анхаарлыг хоолноос илүүтэй Тероны богино, ёжтой тайлбар татсан байна.

Фенүүд нь жүжигчний энэ хариуг дэмжиж, бусдын бие галбирыг шүүх дуртай хүмүүст өгсөн төгс хариулт гэж үнэлжээ. Олон хүн Терон хошин мэдрэмжтэйгээс гадна өөрийнх нь талаархи гаднын үнэлгээнд автахгүй байж чаддагаа дахин харууллаа гэж бичсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй