Шуурхай штаб: АИ-92 бензиний 47 вагон замд явж байна

0 comments
АИ-92

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нийлүүлэлтийн явцын талаар шатахууны шуурхай штабаас мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 47 вагон, дизелийн түлшний 282 вагон, онгоцны түлшний 10 вагон тус тус замдаа явж байгаа аж.

Мөн өчигдөр буюу наймдугаар сарын 20-21-ний хооронд Сүхбаатар өртөөгөөр нийт 138 вагон газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ. Энэ нь нийт 8,463 тонн шатахуун, түлшний нийлүүлэлт юм байна.

Сүхбаатар өртөөгөөр орж ирсэн бүтээгдэхүүний задаргаа:

  • дизель түлш 95 вагон буюу 6048,4 тонн;
  • АИ-92 бензин 42 вагон буюу 2414,6 тонн;
  • нийт 138 вагон газрын тосны бүтээгдэхүүн;
  • нийт хэмжээ нь 8,463 тонн байна.

Дизель түлшний 96 вагон Сүхбаатар, Эрдэнэт, Толгойт боомтоор орж ирсэн байна. Харин АИ-92 бензиний 42 вагон Дархан өртөө болон Толгойт өртөөнд тус тус буужээ.

Шуурхай штабын мэдээллээр шатахууны тээвэрлэлт үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд замд яваа вагонууд өртөөнүүдэд хүрэхээр байна. Нийлүүлэлтийн хөдөлгөөн, буулгалтын явцыг шатахууны шуурхай штаб мэдээлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй