Өмнөд Солонгосын “BIGBANG” хамтлагийн гишүүн асан T.O.P буюу Чхве Сын Хёны Японд зохион байгуулсан тоглолтын VVIP тасалбарын үнэ шүтэн бишрэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Түүний хамгийн өндөр үнэтэй тасалбар “BIGBANG” хамтлагийн 20 жилийн ойн аялан тоглолтын VIP тасалбараас 65 хувиар үнэтэй байгаа аж.
T.O.P-ын “TOP PRE-STUDIO 2026 in JAPAN” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 6-нд Японы нийслэл Токио хотын “Toyota Arena”-д болжээ.
Тус арга хэмжээний VVIP ангиллын тасалбар 99,000 иен буюу ойролцоогоор 950,000 воноор худалдаалагдсан байна. Харин бусад ангиллын тасалбарын үнэ 12,100-30,800 иенийн хооронд хэлбэлзэж байжээ.
VVIP багцын нэмэлт үйлчилгээг харгалзан үзэх хэрэгтэй гэжээ
Тасалбарын үнийн ялгаа K-pop хөгжмийн шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсан ч зарим нь хоёр арга хэмжээний тасалбарыг шууд харьцуулах нь учир дутагдалтай гэж үзэж байна.
Учир нь T.O.P-ын VVIP багцад тоглолт үзэх эрхээс гадна тусгай хөтөлбөр болон нэмэлт үйлчилгээ багтжээ. Иймээс үнийн 65 хувийн зөрүүг зөвхөн суудлын төлбөрийн ялгаа гэж үзэх боломжгүйг шүтэн бишрэгчид онцолсон байна.
Түүнчлэн T.O.P дөрвөн сарын өмнө Японд шүтэн бишрэгчидтэйгээ үнэ төлбөргүй уулзалт зохион байгуулж байсан нь энэ удаагийн өндөр үнэтэй тасалбарын талаарх хэлэлцүүлэгт нөлөөлжээ.
