Монголын дуучин А.Наранбаатар “Орфей 2026” олон улсын уралдаанд түрүүллээ

0 comments 3 үзэлт
Монголын дуучин А.Наранбаатар “Орфей 2026” олон улсын уралдаанд түрүүллээ

ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын Грозный хотод зохион байгуулагдсан “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадамд Монголын дуучин А.Наранбаатар тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр нийслэлийн “Улаанбаатар” театрын гоцлол дуучин бөгөөд “Duo Tenor” уран бүтээлийн төслийн санаачлагч, продюсер юм.

Энэ жилийн уралдаан арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд болж, ОХУ, Монгол, БНХАУ, Киргиз, Казахстан гэсэн таван улсын 18-38 насны нийт 72 мэргэжлийн залуу дуучин өрсөлдсөн байна.

“Орфей” олон улсын уралдаан-наадмыг XX зууны нэрт дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулан зохион байгуулдаг бөгөөд энэ жил ес дэх удаагаа болсон юм.

Ийнхүү Монгол Улсыг төлөөлөн оролцсон А.Наранбаатар таван орны 72 дуучин өрсөлдсөн олон улсын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй