Tesla нисдэг автомашинаа танилцууллаа — ВИДЕО

0 comments
Tesla

Америкийн Tesla компани цахилгаан спорт автомашин Roadster-оо танилцуулжээ. Үзүүлбэрийн үеэр автомашин саадыг даван агаарт үсэрч, өөрийн тэнхлэгээр бүтэн эргэлт хийсэн бөгөөд мөн нумарсан рамп руу гарч, тэндээс “үсэрч” буусан байна.

Танилцуулгын бичлэгийг X олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Автомашины танилцуулга АНУ-ын Техас муж дахь SpaceX-ийн туршилтын талбайд болсон байна. Roadster-т шахсан хий цацдаг хошууны систем суурилуулсан бөгөөд энэ нь автомашиныг агаарт байх үед байрлалыг нь удирдах боломж олгодог аж.

Танилцуулгын үеэр үзэгчдэд автомашины туршилтын бичлэгийг үзүүлжээ. Roadster агаарт хөөрч, өөрийн тэнхлэгээр эргэлт хийж буйг уг бичлэгт харуулсан байна.

Мөн Roadster 60 миль/цаг буюу ойролцоогоор 97 км/цагийн хурдыг 0.81 секундэд авсан гэж мэдээлжээ. Tesla Roadster-ийн цуврал үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй